Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхны хүүхдээ төрүүлсэн ээжид тэтгэмж олгоно



ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хүүхдийн төлөө үндэсний стратегийг хэрэгжүүлэх зөвлөлийнхөө хуралдаан дээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдэд зориулсан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх болсноо хэлсэн байна. Интерфаксын бичсэнээр хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг тухайн жилийн амьжиргааны доод түвшнээр тооцон гэнэ. 2018 онд шинээр төрсөн хүүхдэд 1,5 жилийн хугацаанд сар бүр 10523 рубль, 2019 онд 10836 рубль, 2020 онд 11143 рубль /445720 төг/ олгохоор тооцсон аж. Ерөнхийлөгч Путиний хэлснээр гэр бүлийн орлогоос хамаарч мөнгө олгож эхлэх нь.

 Тэрээр “ юуны түрүүнд бидний дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүсдээ гар сунгах нь шударга гэж үзэж байна. Мөнгөн дүнгийн хэмжээ нь тухайн жилийн хоёрдугаар улиралд холбооны гишүүн байгууллагын тогтоосон амьжиргааны доод түвшингээр тодорхойлогдоно” гэжээ.
Энэ бол ОХУ-ын төрөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээний нэг. Оросын эдийн засгийн хямралаас үүдэн 1990-ээд онд хүн ам зүйн хямралд орж байсан бол өнөөдөр энэ байдал нь дахин давтагдах болжээ. Тиймээс хүн амын өсөлтийг сааруулалгүй хангахын тулд Засгийн газар, төрийн зүгээс шинэ шинэ арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Анхны хүүхдээ төрүүлсэн ээжид олгох тэтгэлэгт зориулж ирэх гурван жилд 114,5 тэрбум рублийг төлөвлөх болно хэмээн Ерөнхийлөгч хэлжээ.Үүнээс гадна хоёр ба гурав дахь хүүхдээ төрүүлж буй гэр бүлд зориулан орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл төр тухайн хөтөлбөрт хамрагдсан иргэний орон сууцны зээлийн хүүд 6 хувийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ.

Орон сууцны энэхүү тусгай хөтөлбөрт хамрагдагсад хоёр гурав дахь хүүхдийнхээ өмнө хариуцлага үүрч буйгаа маш сайн ухамсарлах ёстой. Энэ хөтөлбөрт хамрагдсан эхний 3 жилдээ зээлийн хүүгийн 6 хувиа хөнгөлүүлэх бол гурав дахь хүүхдээ төрүүлбэл зээл авсан өдрөөс 5 жилээр хөнгөлөлт эдлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан