Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахим мөнгөний хоёр тал



Монголчууд бид сүүлийн үед крипто валют, биткойн, цахим мөнгө хэмээн ярьж, хошуурах болсон. Дэлхий нийтэд өнөөдөр 1300 төрлийн крипто валют санхүүгийн зах зээлд нэвтэрээд байна. Эдгээрийн үнийн дүн нь 300 тэрбум гаруй ам.долларт хүрчээ. Тэгвэл дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлд нийт 90 их наяд гаруй ам.доллар эргэлддэг гэдэг судалгаа бий.
Өнөөдөр дэлхий нийтээр крипто валютын тухай ярьж шуугиж буй ч тодорхой, найдвартай зохицуулалт хараахан гараагүй билээ. Крипто валют нь мөнгийг хурдан шуурхай шилжүүлэх, өсгөх боломжтой хэдий ч эрсдэл өндөртэй хэмээн эдийн засагчид хэлж буй. Тухайлбал, дараах гурван эрсдэлийг юуны түрүүнд нэрлэж байгаа.
-Үнэ ханшийн савлагаа их. БНХАУ биткойныг хориглох шийдвэр есдүгээр сард гаргасан. Энэ үед нэг биткойн 5000 ам.доллараас 3000 болж буурсан удаатай. Өдөгөө нэг биткойн 9700 ам.долларын ханштай байна.
-Нууцлал өндөр тул цахим мөнгөний ертөнцөд нэвтэрэх нууц үгээ алдвал бүх зүйл дуусна.
-Хууль эрх зүйн зохицуулалт байхгүй юм. Ийнхүү олох ашиг өндөр хэдий ч түүнтэй адил эрсдэлтэй зүйл аж. Иймд биткойн болон бусад крипто валют худалдан авсан мөнгөө байхгүйд тооцох ёстой гэдэг.  Өөрөөр хэлбэл өр зээл тавилгүй хэрэгцээнээс илүү гарсан мөнгөө оруулж эрсдэл хүлээсэн ч аж амьдралаараа хохирохгүй байхыг зөвлөж буй юм. Зарим эдийн засагчид биткойн болон бусад крипто валютын ирээдүй сайнаар төгсөхгүй  гэж хэлж байгаа.

Эгэрэг нэртэй монгол цахим мөнгө гарна

Эдийн засгийн “Өөрчлөгч” клуб “Цахим мөнгө: Бид хаашаа явж байна вэ” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ. Уг хэлэлцүүлэгт  Монголбанк, “Ард санхүүгийн нэгдэл”, “Цахим Эгэрэг” компани,  ШУТИС –ийн  Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн төлөөллүүд оролцов.

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл:


-Одоогийн байдлаар крипто валютуудын хэмжээ харьцангуй жижиг байна. Учир нь дэлхийн валютын захад 1.5 их наяд ам.доллар эргэлддэг, АНУ-ын хөрөнгийн зах зээл 20 их наяд ам.долларын үнэлгээтэй гэсэн судалгаа бий. Цаашид үнэхээр зарим хүмүүсийн төсөөлж буй шиг крипто валютуудын хэмжээ, нөлөө нь нэмэгдээд ирвэл улс орнуудын төв банк зүгээр суухгүй нь мэдээж. Монголбанк ч үүнд анхаарч ажлын хэсэг байгуулан  судалгаа хийж эхэлсэн. Өнөөдөр дэлхий нийтэд бэлэн мөнгөний хэрэглээ буурч байна. Манай улсад ялгаагүй ийм байдал ажиглагдаж байгаа. Өнөөдөр иргэдийн банкны картанд байгаа мөнгө л гэхэд электрон мөнгөний нэг төрөл гэж хэлж болно. Нэг сонирхолтой статистик дурьдахад, Монголын эдийн засагт ойролцоогоор 890 тэрбум төгрөг бэлнээр эргэлдэж байгаа нь нийт мөнгөний нийлүүлэлтийн ердөө 6 хувь гаруйг л эзэлж байна. Харин үлдсэн нь бэлэн бус хэлбэрт буюу санхүүгийн байгууллагуудын компьютерийн санах ойд электрон хэлбэрээр оршиж буй.  
Яагаад гэвэл бэлэн мөнгө нь хэнд ч гэсэн зардал ихтэй зүйл. Жишээ нь өндөр хөгжсөн орнуудад бэлэн мөнгө ашиглах зардал нь ДНБ-ийх нь 2 хувийг эзэлдэг. Хөгжиж буй орнуудад энэ зардал 7-8 хувьтай байдаг. Монголбанк жил бүрийн мөнгөний бодлогдоо төлбөр тооцооны системийг боловронгуй болгох зорилт дэвшүүлэн ажилладаг. Ирэх оны 1-р сарын 01-нээс Төлбөрийн системийн тухай хуулийг мөрдөж эхэлнэ. Энэ хуульд цахим мөнгөний талаар зохицуулалт тусгаж өгсөн. Тухайлбал, Монгол Улсад ашиглаж байгаа цахим мөнгө ардаа заавал төгрөгийн баталгаатай байх ёстой. Иймд 1 цахим мөнгө 1 төгрөгтэй тэнцэж байх учиртай юм. Одоо уг хуулийн дагаж мөрдөх журмыг боловсруулж байна хэмээн ярьлаа.  

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн санхүү эрхэлсэн захирал Ч.Ганзориг:


-Сүүлийн үед манайхан биткойн болон крипто валютыг их сонирхож байна. Бид энэ зах зээл эрсдэлтэй. Хэрэв хувь хүн өөрөө сонирхож хүсч байвал эрсдэл хүлээсэн ч эргээд харамсах зүйлгүй мөнгөөр хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг.  Манай байгууллага төгрөгөөр биткойн худалдаж авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингээд “Ард бит” компани байгуулсан. Энэ байгууллага биткойн худалдаж авах, зарах үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Эхний ээлжинд хаалттай зөвхөн хувьцаа эзэмшигч нартаа үйлчилж байна. Удахгүй олон нийтэд нээлттэй болно. Биткойны үүсгэсэн АНУ-ын цахиурын хөндийд байрладаг

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн багш Ц.Түвшинтөр:

-Блокчейн бол сүүлийн үед гарч ирж буй шинэ технологи. Урд нь алваа нэг санхүүгийн гүйлгээ хийхэд түүнийг системд нэвтрэх эрхтэй админ нь өөрчилж, засч болдог байсан. Тэгвэл шинэ технологи нэвтэрсэнээр хийсэн гүйлгээг хэн ч өөрчилж чадахгүй болсон. Төлбөр тооцоог  ямар нэг банк болон дундын зуучлагчгүйгээр хаа байгаа газраасаа интернэт л байвал түргэн шуурхай гүйцэтгэдэг дэвшил авч ирсэн юм гэв.



“Сайферпанк” нийгэмлэгтэй хамтарч ажиллах болсон хэмээн мэдээллээ.  
“Ард Бит” компанийн захирал Б.Золбоо:


-Манай компани биткойны арилжаа эхлүүлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Биткойн нь бусад крипто валютаас ханшийн савлагаа бага юм. Мөн крипто валютын зах зээлийн 50 гаруй хувийг бүрдүүлж байгаа тул биткойныг сонгосон. Бусад крипто валютын талаар судалж байна гэлээ.  

“Цахим Эгэрэг” компанийг үүсгэн байгуулагч М.Хасчулуу:

-Манай компани “Эгэрэг” төсөл боловсруулж хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь Монголд цахим мөнгө гаргаж үйлчилгээнд нэвтрүүлэх зорилогтой. Уг мөнгийг “Эгэрэг” гэж нэрлэсэн. Одоогоор туршилтын ажил дууссан. Ирэх оноос Төлбөрийн системийн тухай хууль үйлчилж эхэлнэ. Энэ үед нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Уг хуульд зааснаар 1 эгэрэг 1 төгрөгийн ханштай байна хэмээн мэдээлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан