Одоогоор нийт ипотекийн зээл 4 их наяд 217 тэрбум төгрөгт хүрэв. Үүний 1.9 хувь нь чанаргүй, 2.2 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байна. Энэ оны аравдугаар сард ипотекийн зээлдэгчдийн тоо 784-өөр нэмэгдэж 92 мянга 706 боллоо. Ипотекийн зээлийн 81.9 хувь буюу 3 их наяд 452 тэрбум төгрөг нь Улаанбаатар хотод, 18.1 хувь буюу 764.8 тэрбум төгрөг нь орон нутагт байршилтай орон сууц ажээ.
Ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр нь санхүүжүүлж байгаа. Иймд сард 20 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлж буй. Ирэх оноос эхлэн Монголбанк уг зээлийг санхүүжүүлэхгүй болно. Харин Засгийн газар улсын төсвөөс санхүүжүүлэх үүрэг хүлээх юм. Гэтэл саард 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй бол ипотекийн зээл хэвийн үргэлжилэх тооцоо бий. Мөн ипотекийн зээл найман хувийн хүүтэй байгаа нь хэт өндөр юм. Цаашид 4 хувь болгож бууруулахгүй бол санхүүгийн хямралд орж мэднэ гэж зарим эдийн засагч үзэж буй билээ.