Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
В.Путин, Дональд Трамп нар утсаар цаг гаруй ярьжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай олон улсын томоохон асуудлуудаар утсаар ярьсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Америкийн Ерөнхийлөгч энэ тухай “ утсаар бид маш сайхан хөөрөлдлөө” хэмээн бичжээ.
Хоёр улсын Ерөнхийлөгчийн ярианы гол сэдэв нь Сирийн асуудал байсан аж. Ерөнхийлөгч В.Путин Сирийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэхийн төлөөх энэ улсын урт хугацааны төрийн бодлогыг дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлээд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай хийсэн уулзалтынхаа үр дүнгийн талаар АНУ-ын Ерөнхийлөгчид ярилцсан гэнэ. Цагаан ордны мэдээлснээр Ерөнхийлөгч Трамп НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Женевийн үйл ажиллагааг дэмжих, Сирийн дүрвэгсдийг гэрт нь буцаах, хүмүүнлэгийн гэх нэртэй хямралыг зогсоох, хөндлөнгийн хортой оролцоог хязгаарлах, алан хядагчдаас ангид хорооллууд байгуулах зэрэг асуудлыг хөнджээ. Мөн хоёр орны Ерөнхийлөгч Ойрхи Дорнод болон төв Ази дахь терроризмын эсрэг тэмцлийн ач холбогдлын талаар зөвшилцөж, цаашид Исламын улс, Аль Каида, Талибан зэрэг террорист бүлэглэлтэй хийх тэмцэлд хамтран ажиллах боломжуудынхаа талаар ярьсан гэв.
Үүнээс гадна Украины нөхцөл байдлын талаар ярилцахдаа урт хугацааны энх тайван байдлыг нь хангах арга замыг эрэлхийлсэн бөгөөд Ерөнхийлөгч Путин 2015 оны хоёрдугаар сарын 15-нд байгуулсан Минскийн хэлэлцээрийг ямар ч болзолгүй хэрэгжүүлсэн ч бодит хувилбар болж чадаагүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцоод асуудлыг дипломат шугамаар шийдэх шийдлийг нь олох нь чухал гэж онцолсон байна. БНАСАУ-д цөмийн зэвсгийн болон баллистик пуужин бүтээх хөтөлбөрөө зогсоох шахалтыг олон улсын зүгээс үзүүлэх шаардлагатай байгаа гэдэгт хоёр улсын удирдагчид санал нэгдсэн байна. Энэ үеэр тэд Афганистан, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж, Афганистаны зүгээс террорист болон мансууруулах бодисын бодит аюул өссөөр байгаад санаа зовж буйгаа илэрхийлжээ. Ираны асуудалд хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх нь зүй гэж тэд үзсэн гэнэ.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар цаг гаруй утсаар ярьсан нь цаашдын харилцаанд том алхам болж байгааг улстөрчид дуу нэгтэй онцолж буй бөгөөд дараагийн уулзалтын талаар одоогоор товлоогүй хэмээн “РИА Новости” мэдээлсэн байна.
0 Сэтгэгдэл