Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автомашины Онцгой албан татвар буцаан олгох хугацаа дууслаа

Манай улс өнгөрсөн онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Ингээд өнгөрсөн хавар тус хөтөлбөрийн шаардлагад нийцүүлж долоон төрлийн татвар нэмсэн билээ. Үүний нэг нь импортын автомашинд  ногдуулах Онцгой албан татвар юм. Тэгэхдээ хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос шалтгаалж ногдуулах татвар нь харилцан адилгүй нэмэгдсэн. Тухайлбал, хөдөлгүүрийн багтаамж нь 4500 шоо метрээс бага бол 3-15, түүнээс дээш бол 40-250 хувиар татварыг нь нэмэх болсон.

Мөн хос тэжээлт, цахилгаан, газан хөдөлгүүртэй автошинд 50 хувийн татвар ногдуулахаар шийдвэр гарсан билээ. Урд нь ийм хөдөлгүүртэй авто машиныг Онцгой албан татвараас чөлөөлж ирсэн юм. Татварын энэ нэмэгдэл өнгөрсөн тавдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжсэн. Гэвч автомашин импортлогчид татварын нэмэгдэлийг эсэргүүцсэн.
Ингээд уг татвар хэрэгжиж эхэлсэн 5 дугаар сарын 1-ний өдрөөс  6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд импортоор оруулж, гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашины онцгой албан татварыг буцаан олгох болсон.
Засгийн газрын “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журам”-ын дагуу татварын буцаан олголтоо нэхэмжилэх хугацаа өчигдөр дууслаа. Энэ хугацаанд нийт 665 машины 1 тэрбум 188 сая төгрөгийн Онцгой албан татварын нэмэгдэлийг буцаан олгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан