Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд автомашины тормосны наклад үйлдвэрлэж байна

Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Иннцоваци авто тээвэрт” өдөрлөг 12-р сарын 15-нд зохион байгуулах боллоо. Тэгэхдээ тус салбарт нэвтэрч буй шинэ, техник технологи, шинэ санаачлагыг олон нийтэд танилцуулна.



Тухайлбал, 100 хувь цахилгаанаар явдаг автобусыг сургуулийн хүүхдийн үйлчилгээнд нэвтрүүлэх юм. Мөн автомашины тормосны наклад дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Бас автомашины эд ангийн хог хаягдлыг дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн танилцуулга болно.



Эдгээрээс гадна тус өдөрлөгийн үеэр баруун, зүүн талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгох үйлчилгээ үзүүлнэ. Бас хол, ойрын гэрэл автоматаар солигддог байхаар тохируулга хийх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан