Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”

Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо 1946 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурал дээр энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгосон билээ.

Тодруулбал, 1939 оны 10 дугаар сарын 28-нд фашистуудад бүслэгдсэн Прагын оюутнууд багш нарынхаа хамтаар 1918 оны 10 дугаар сарын 28-нд Чехословакийн төрт улс байгуулагдсаны ойг тэмдэглэн жагсах үед оюутан Ян Оплеталыг буудан хөнөөсөн байдаг. Харин 1939 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ян Оплеталын оршуулга болсноор эсэргүүцлийн жагсаал хүчээ авсан билээ. Мөн Гитлерийн тушаалаар Чехийн дээд боловсролын бүх байгууллагыг дайн дуусах хүртэл хаасан байдаг.
Энэ үйл явдлыг дурсан Дэлхийн оюутны бага хурал дээр Олон улсын оюутны өдрийг тунхагласан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан