Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвшөөрөлгүйгээр олимпиад зохиосон “Номч” сургуулийг торгожээ

Баянгол дүүргийн төрийн бус өмчийн “Номч” сургууль өнгөрсөн сард нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Стандарт-1” математикийн олимпиадыг зохиохоор бүртгэл явуулсан ч зохион байгуулж чадаагүй. Учир нь, тус олимпиадад бүртгүүлсэн сурагчид сургуулийн байранд багтахгүй болсон тул Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн 15 ангид оруулсан байсан юм.

 Уг нь, сургуулиуд аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулах тухайгаа харьяа дүүргийн боловсролын хэлтэст мэдэгдэн баталгаажуулдаг байна. Харин тус сургуулийн удирдлагууд олимпиад зохион байгуулах тухайгаа дүүргийн боловсролын хэлтэст мэдэгдээгүйгээс гадна удирдамжаа танилцуулж баталгаажуулаагүй байжээ. Мөн эцэг эхчүүдэд хүүхдүүдээс шалгалт авах байршлаа хэлээгүйн улмаас эцэг, эхчүүд хүүхдүүдээ хайж, эцэстээ сошиалд энэ бүхнийг шалгаж өгөхийг хүсч бичсэн байсан юм.

Тэгвэл Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс төрийн бус өмчийн “Номч” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Тус сургууль нь “Стандарт 1” математикийн олимпиад зохион байгуулж, оролцогч бүрээс мандатны үнэ 5000 төгрөгийн хураамж авч БСШУ-ы сайдын 2008 оны 98 дугаар тушаал, Боловсролын тухай хуулийн 40.7 дахь заалтыг зөрчсөн байна. Илэрсэн зөрчил дутагдалд үндэслэн торгуулийн арга хэмжээ тооцон, албан даалгавар өгч ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан