Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багш нарт нэг өдрийн цалинг нь олгохоор болжээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр байгуулах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбарт үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас дээрх салбарын багш, ажилтнууд энэ сарын 13-нд ажил хаясан билээ.

Хугацаагүй гэж байсан ажил хаялтынхаа талаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдэл хүргүүлсэн болохоор үүсэх хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэж үзэж буйгаа ч мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр ажил хаялтын үйл ажиллагаа түр зогсож хэлэлцээрийн түвшинд шилжсэн болохыг МБШУ-ны ҮЭХ-ны ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс албан ёсоор мэдэгдлээ. Мөн БСШУСЯ-наас нэг өдрийн цалин хөлс олгохтой холбоотой тушаал гаргаж буйг ч дуулгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан