Аравдугаар сард Венесуэлийн газрын тосны олборлолт өдөрт 1,95 сая баррелиэр буурсан байна. Энэ нь өмнөх сард буюу 9 дүгээр сард олборлосон дүнгээсээ өдөрт 130 мянган баррелиэр багассан үзүүлэлт юм. "ТАСС"-ын мэдээлснээр Газрын тос экспортлогч орнуудын гэрээг зөрчвөл Венесуэлийн эсрэг ОРос,Хятад, Боливи улс бойкот зарлахаа мэдэгдсэн байна.
Боливийн Бүгд найрамдах улс ч сүүлийн 28 жилийн турш анх удаа өдөрт 2 сая баррелиэр нефтийн олборлолтоо бууруулаад байгаа гэнэ. 2015 онд тус улс өдөрт олборлох хэмжээгээ 699 мянган баррелиэр бууруулж байжээ. Венесуэлийн хувьд нефть бол экспортын гол бараа бүтээгдэхүүн нь. 2014 онд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унагасан нь тус улсыг нийгэм эдийн засгийн хямралд хөтөлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь эрс унахад хүргэсэн юм. Олон улсын валютын сангийн таамаглалаар энэ жил Венесуэлийн инфляцийн түвшин 652,7 хувьд хүрэх бол ирэх жил 2349,3 хувь гэсэн мэдээ гаргасан байна.
Нефть экспортлогч орнууд 2016 онд газрын тосны олборлолтыг 5 хувиар бууруулахаар тохиролцсон юм.Энэхүү гэрээгээ 2018 оны гуравдугаар сар хүртэл сунгахаар шйдвэрлэсэн байна. Тус байгууллагын урьдчилсан таамгаар 2018 оны сүүл хүртэл газрын тосны үнийн тааз нь баррель нь 60 ам.доллараас хэтрэхгүй гэж үзсэн байна.