Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн иргэдэд санхүүгийн хичээл заана

Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Санхүүгийн боловсрол аяны хүрээнд Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавиад байна. Ингээд  хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгохоор Монголбанк, Бичил Санхүүгийн хөгжлийн сан, БСШУС-ын яамны харьяа Насан туршийн үндэсний боловсролын төв хамтран  ажиллах болов. Энэ хүрээнд орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг  өсгөх, санхүү, банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлнэ.



Уг ажлыг эхлүүлэхээр дээрх байгууллагууд  Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Ингэснээр үндэсний хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хурал, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, санхүүгийн мэдлэг олгох гарын авлага,  багшийн ном, орон нутгийн иргэдэд сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүн боловсруулах гэх мэт ажлуудыг хамтран хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан