Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трамп АНУ-ын Батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэхийг хүсч байна



Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын төлөөлөгчдийн танхимын даргад хандаж, Афганистан, БНАСАУ-тай үл ойлголцох хямралын нөхцөл байдалтай байгаагаас шалтгаалж АНУ-ын батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан байна.

Ерөнхийлөгч “Өмнөд Ази дахь манай бодлогыг дэмжихийн тулд 1,2 тэрбум ам.долларыг нэмж тусгах шаардлагатай бол БНАСАУ-аас ирж буй пуужингийн довтолгооны аюул заналаас хамгаалах яаралтай арга хэмжээнд 4 тэрбум ам.доллар нэмж төсөвт суулгах шаардлагатай” гэсэн хүсэлт тавьсан гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан