Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Талын хөх чононууд” өнөөдөр Тайландын багтай тоглоно

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн тоглолтууд энэ сарын 4-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн. Эхний тоглолт Тайланд, Сингапурын багуудын хооронд болоход Тайланд 3:1-ээр хожсон. Харин Монголын шигшээ баг тивдээ төдийгүй дэлхийд данстай Японы багтай тоглож 7:0-ээр хожигдсон байгаа. Хэсгийнхээ хамгийн хүчирхэг багтай эхний тоглолтоо хийсэн манай шигшээ баг үлдсэн хоёр учраа багаасаа эерэг үр дүн авч чадвал АШТ-ий эрх авч чадах юм. Ямартай ч өнөөдөр манай баг Тайландтай тоглох хуваарьтай. Өнгөрөгч долоодугаар сарын 19-ний өдөр Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Тайландын багтай тоглоход ширүүн бороо орж, талбай бүхэлдээ усанд автаж байсан бол өнөөдөр Монголын 19 хүртэлх насны шигшээ баг мөн Тайландтай тоглох өдөр их хэмжээний цас орлоо. Цаг агаарын хүнд нөхцөл байдлыг ажралгүй тоглох “Талын хөх чононууд”-аа 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд очиж дэмжээрэй. Үзэгч хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн түрлэгээр ялалтын гурван оноог авч ирэх нь гарцаагүй биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан