Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Борооноор эхэлсэн тэмцэл цастай өдөр дуусах уу



90 хоног цалингаа нэмүүлэх гэж тэмцсэн багш нар өнөөдөр сайхан мэдээ дуулна гэдэгтээ итгэлтэй байна. “Бороотой эхэлсэн бидний тэмцэл цастай хамт дуусах болтугай” хэмээн ерөөж буй тэд урваагүй, шарваагүй, ухраагүй, шантраагүй 90 хоногийн тэмцлийнхээ үр дүнг өнөөдөр үзэж магадгүй.

Учир нь, өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан гурван яамны болон багш нарын төлөөлөл, Боловсрол шинжлэх ухааны ҮЭХ-ны хамтарсан ажлын хэсэг өнөөдөр багшийн цалин хөлсний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаараа хуралдаж, нэгдсэн байр суурьт хүрнэ. 

Улирлын урамшууллыг тухайн сарын үндсэн цалин дээр үр дүн тооцолгүйгээр 20 хувиар нэмж олгох,  эрүүл мэндийн эрсдэлийн нэмэгдэл гэж сар бүр 40 хувийг шууд олгох, багшийн ажлыг дүгнэдэг холбогдох 9 журмыг цэгцэлж 1-2 журамтай болох гэсэн санал тавьж, дээрх ажлын хэсгийнхнийг хуралдахад хүргэсэн Багш нарын цалин нэмүүлэх түр хорооныхон хурлын шийдвэрийг хамтдаа сонсохыг багш нарт уриалсан.  Тиймээс өнөөдөр багш нар 13:00 цагт БСШУСЯ-ны гадаа олуулаа цуглахаар болоод буй.

Ямартай ч түр хорооны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа фэйсбүүк хуудаснаа “Бид ялчихжээ” гэж бичсэн байхыг бодвол хурлын шийдвэр багш нарын талд гарч буй бололтой.

Мөн “Багш бидний энэ тэмцэл, хөдөлгөөн тэгэхээр монголоо гоёсон тэмцэл байжээ. Монголоо гоёсон багш бидний тэмцэл улсаа мандуулахын төлөө, нийгмээ ялзрал, доройтлоос салгахын төлөө, монголоо монгол хүний чадвар тулгуурт зөв, төв хөгжилд хүргэхийн төлөө их үйлсийн өрнөлийн эхлэлийг тавьсан их тэмцэл байжээ” хэмээн БЦНТХ-ны Ц.Лувсандорж гуай цахим хуудаснаа бичжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан