Польш улсын Дабки хотноо зохион байгуулсан даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 24 тамирчин оролцож зургаан алт, есөн мөнгө, долоон хүрэл нийт 22 медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Тэмцээний үндсэн төрөлд
U-17 насны хөвгүүдийн ангилалд Ц.Чинзориг мөнгө, охидын ангилалд
Г.Дүүрэнбилэг хүрэл, U-11 насны хөвгүүдийн ангилалд П.Эрхэмбилэг хүрэл
медаль хүртсэн байна. Г.Дүүрэнбилэг өмнө нь 2013 онд мөнгөн медаль хүртсэн бөгөөд дэлхийн аваргын хос медальтай Монголын анхны даамчин боллоо. Мөн U-13 насанд Б.Энхрийлэн шагналт IV, Б.Мишээл V байрыг тус тус эзэлжээ.
Энэ тэмцээнээс Монголын
баг тамирчид блиц буюу түргэвчилсэн тоглолтоор Б.Есүй (U-11) мөнгө,
А.Дашчирэв (U-11), Б.Отгон-Эрдэнэ (U-20) тус тус хүрэл медаль хүртсэн юм.
Харин Турк
даамын төрөлд Б.Есүй (U-11), С.Болор (U-11), Б.Мөнхжин (U-14),
Б.Энхрийлэн (U-14), Г.Дүүрэнбилэг (U-17), С.Мөнх-Оргил (U-17) нар алтан медалийн эзэд болжээ. Харин
Л.Надмид (U-11), Б.Мишээл (U-14), Б.Баярманлай (U-14), Б.Сэлэнгэ
(U-17), Т.Мөнх-Оргил (U-17), Б.Отгон-Эрдэнэ (U-20), А.Түшигбаяр (U-20)
мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Анужин (U-14), Б.Батцэцэг (U-20) хүрэл
медаль тус тус хүртсэн байна.