Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЛОНДОН 2012: ОЛИМПИЙН ХОРООНЫ ШИНЭ МЭДЭГДЭЛ

Олимп эхэлж байгаатай хол­богдуулан Лондон хотноо хөл хөдөлгөөн нилээн ихэсч,билет авах гэсэн хүмүүсийн дунд ширүүхэн тэмцэл өрнөж байна. Энэ дагуу Олимпийн хороо маш хатуу дүрэм гарган ойролцоогоор 250 цагдаа нарыг гудманд байрлуулж үүсч болох эрсдлээс сэргийлэн хориг тавилаа.
Дэлхийн хамгийн том спортын арга хэмжээний үеэр бусад бизнесийн салбаруудын үйл ажиллагаа сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлолоос үүдэн уг арга хэмжээг авж буй гэнэ. Эл дүрэм нь маш энгийн буюу McDonalds болон Adidas гэх зэрэг спонсороор ажиллаж байгаа ч ерөнхий ивээн тэтгэгч биш л бол бүтээгдэхүүнээ заран ашиг олохыг хориглолоо. Үүний эсрэг бодолтой байгаагаа олон хүн илэрхийлээд байгаа бол тэдний хэлж буйгаар: “Энэ бол байж боломгүй зүйл. Зарим корпорацуудад ашигтай байж болох ч  иргэдэд бол шударга бус шүү дээ” хэмээн мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан