Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багш нар тэмцлээ үргэлжлүүлэхийг илүүд үзэж байна


Орон даяар хугацаагүйгээр ажил хаяхаа мэдэгдээд байсан багш нар өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг нартай хэлэлцээрийн ширээний ард сууж тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр хуралдав. Тодруулбал, 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээр үргэлжилж буй нь энэ.

Тус хуралд МҮЭ-ийн холбооноос цалин хөлсийг нэмэгдүүлэх, долоон төрлийн татвар нэмснийг эргэж авч үзэх, тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах асуудлыг тавьж буй бол багш нар үндсэн цалинг 1,6 сая төгрөг болго хэмээх шаардлагыг тавьсан.

Ямартай ч Засгийн газар, УИХ-аас 2017 онд төрийн албан хаагчдад нэг удаа “Бодит орлогыг нэмэгдүүлэх” гэсэн зардлын зүйлчлэлээр 300.000 төгрөг олгох асуудлыг шийдвэрлэсэн. Энэ мөнгийг оны эцсээр олгох төлөвтэй байгаа юм. Түүнчлэн 2018 онд мөн төрийн албан хаагчдад нэг удаагийн 300.000 төгрөгөөс доошгүй тэтгэмж олгохоор төсөвт 56,6 тэрбум төгрөг тусгасан билээ. Гэсэн хэдий ч ЕБС-ийн багш нарын зүгээс дээрх нэг удаагийн тэтгэмжийг авснаар тэмцлээ зогсоохгүй, цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх хүртэл үргэлжлүүлнэ гэдэг байр сууриа хадгалсан хэвээр байгаа юм. Тэгэхээр энэ удаагийн хэлэлцээр үр дүнд хүрч чадахгүй нь бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан