Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Төрийн дээд одон медаль гардууллаа
Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнав. Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар гардуулан өглөө.
Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа, БЗД-ийн 26-р хорооны өндөр настан Ж.Ганболд, боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан багш О.Нямаа, 18 дугаар сургуулийн бага ангийн багш Н.Оюунцэцэг, “Дүүхээ” компанийн ерөнхий менежер Б.Энхбаяр зэрэг есөн хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, СБД-ийн 1-р хорооны өндөр настан С.Даваасүмбэрэлийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хүүхдийн төв номын сангийн ном зүйч Н.Адъяа, “UBS” телевизийн Хүүхэд залуучуудын албаны зохицуулагч Д.Оюунчимэг, ОСНААУГ-ын дулааны инженер Ц.Дээдэнцэцэг, “НББ энерго” ХХК-ийн захирал Ч.Болормаа, ЧД-ийн 5-р хорооны өндөр настан Д.Даваасүрэн, нийслэлийн 41 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхцэцэг зэрэг 35 хүнийг Алтангадас одонгоор, Нийслэлийн 35 дугаар сургуулийн багш Д.Амарзаяа, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазын диспетчер Б.Баянжаргал, “Лион гранд” ХХК-ийн жижүүр Д.Зургаанжин, ХУД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Хандцэцэг, нийслэлийн УБЕГ-ын эрх зүйч Г.Энхтуяа зэрэг 24 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Төрийн банкны хамгаалалтын аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Одонпүрэв, “ЭХБУТ трест” ХХК-ийн Тамгын газрын дарга Г.Эрдэнэбаатар нарыг Цэргийн хүндэт медалиар, “Адарсүрэн сан”-гийн тэргүүн А.Амартайванг Шударга журам медалиар шагнаж урамшууллаа.
0 Сэтгэгдэл