Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

190 мянган өрхийн сарын хүнс= 300.000 ₮ vs 6000 хүүхдийн 4 сургууль =55.000.000.000₮



Эхлээд 300 мянган төгрөгөөр нэг өрх юу авч болох вэ гэдэг тооцоог хийе.

1.Хонины мах кг нь 5000₮ бол 5000х10=50.000₮
2.Үхрийн мах 8000₮ бол 8000х10= 80.000₮
3.Гурил кг нь 800-900₮ бол 900х10=9000₮
4.Ногоо авахад багадаа 20.000₮
5.Угаалгын нунтаг 3 кг-тай 18000
6. Өндөг 30 ширхэг нь 10.000
7. Өдөр нэг талх 1400₮ бол 30х1400=42000
8. Өдөрт 0,5 кг боорцог дунджаар 3000₮ бол 15х3000=45000
9. Сүү, тарганд  26000₮
Нийт 300.000 төгрөг болно. Ингээд л нэг торонд 300.000₮ өлхөөн багтаж байгааг та анзаарч хараарай. Энэ бол энгийнээс энгийн айлын өдөр тутмын хэрэгцээт зүйл. Хэрвээ нялх хүүхэдтэй, олон ам бүлтэй бол сарын хэрэгцээнд яагаад ч хүрэлцэхгүй мөнгө болж харагдаад буй юм.

Тэгвэл 55 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ

Наад зах нь саяхан ашиглалтанд орсон 38 дугаар сургуулийг нийт 14,8 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан гэсэн тоон мэдээллээр тооцвол 1500 хүүхдийн багтаамжтай 4 сургууль барих нь. Харин 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг 1.2 тэрбум орчим төгрөгөөр барьж байгуулдаг гээд тооцвол 50 цэцэрлэг барих мөнгө. Өөрөөр хэлбэл 6000 хүүхэд шинэ сургуультай болж, 10 мянган хүүхэд цэцэрлэгтэй болох нь.
Буянт-Ухаа дахь төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилга гэхэд л 20 тэрбум төгрөг  байхгүй гээд гацчихаад байгаа юм. Хэрвээ тэр эмнэлэг ашиглалтанд орвол Хан-Уул дүүргийн эмнэлгийн ачаалал эрс буурна.
 Харамсалтай нь 300 мянган төгрөгийн 190 мянган төрийн албан хаагчид өгснөөр тэдний сар хүрэхгүй хүнсний хэрэгцээг хангасан төдий болоод өнгөрч буй юм.



0 Сэтгэгдэл
zovoo ene mongooroo shuud tsetserleg baiguulchih, 300,000 neg ail avaad yamarch oorchlolt orohgui jijiglengiin une nemegdene
Маш зөв харьцуулалт. Гэхдээ 100 хүүхдийн цэцэрлэг 1,3 тэрбум шүү. 75 хүүхдийнх 950 сая байгаа.
300 MYANGAN TOGROG HAGAS SARIIN BAAS L BOLNO GESEN UG
Хамгийн их уншсан