Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Продюсер Жеймс Тобакийг 38 бүсгүй бэлгийн дарамт учруулсан гэж буруутгав




Холливудын продюсер Харви Вайнштейны дуулианы араас ахиад нэг продюсерийг  бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгасан байна.
Продюсер Жеймс Тобакийг бэ
лгийн дарамт үзүүлсэн гэж 38 бүсгүй буруутгасан тухай “Los Angeles Times”-д бичжээ.
Тэрээр Манхэттаны их сургууль болоод коллежийн оюутнууд, дунд сургуулийн ахлах ангийн охидыг кинонд тоглуулж, Холливудын од болгоно хэмээн хуурч, тухтай уулзах шаардлагатай гэж итгүүлдэг байж. Охидыг зочид буудлын нэг өрөөнд дуудан бэлгийн дарамтанд оруулж байсан ч охидоос нэг нь ч тухайн үед цагдаад мэдэгдээгүй тухай хэвлэлд бичжээ.

Харин 72 настай продюсер энэ мэдээллийг үгүйсгэн “Би сүүлийн 20 жил чихрийн шижингээр шаналж байна. Бас зүрхний хүнд өвчинтэй учраас үргэлж эмнэлгийн хяналтанд байж, зориулалтын төхөөрөмжтэй явдаг. Ийм хүн бусдад бэлгийн дарамт учруулах ямар ч чадваргүй” хэмээн хэлсэн гэнэ.

Тобак 1992 онд “Багси” киногоороо Оскарт нэр дэвшиж байсан юм. Хамгийн сүүлд “Орчин үеийн бүсгүйчүүдийн хувийн амьдрал” нэртэй кино бүтээсэн бөгөөд гол дүрд нь Сиенна Миллер тоглосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан