Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын эрх баригчид авлигатай холбоотой 2,6 сая хэргийг хянан шийдвэрлэжээ


БНХАУ-ын эрх баригчид сүүлийн таван жилд төрийн албан хаагчид, намын гишүүдийн холбогдсон гэх 2,6 сая гаруй авлигын хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Энэ тухай өчигдөр Хятадын коммунист намын нарийн бичгийн даргын орлогч, сахилга батын хяналтын төвийн дарга Ян СяоДу хэлжээ.



Тэрээр “ Сүүлийн таван жилд авлигатай холбоотой 2,6 сая хэргийг хянан шалгаж, 1,5 сая хүнийг үүний улмаас шийтгэсэн байгаа юм. Яллагдагчаар 58 мянган хүнийг шүүхийн өмнө зогсоосон. Үүний зэрэгцээ төрийн 125 мянган албан хаагч зохих ёсоор шийтгэлээ хүлээсэн. Эдгээр тоо баримт нь Хятад улс авлигатай хэрхэн эрчимтэй тэмцэж байгааг илтгэж буй юм” гэжээ. Мөн “Бид аль болох практик арга барилыг дагаж, алдаа бүрээсээ суралцаж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлж байна. Өөрөөр хэлбэл өвчин туссаных нь дараа эмчлэх биш өвчин тусахаас нь урьдчилан сэргийлэх боллоо. Цаашид ч бид авлигыг таслан зогсоохын төлөө үйл ажиллагаа явуулах болно” хэмээн онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан