Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ”-ыг 15 тэрбумаар иргэн Д.Ганбат авчээ


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлагын худалдаагаар “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15 тэрбум төгрөгөөр хувьчилжээ. 

Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн юм.

УИХ-ын шийдвэрийн дагуу 2015, 2017 онд 2 удаа нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулахад нэг ч оролцогч санал ирүүлээгүй байна. 3 дахь удаагаа 2017 оны 372 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12,0 тэрбум төгрөгөөр нээлттэй дуудлагын худалдааг зарлахад “Гурван гол холдинг” ХХК, иргэн Д.Ганбат нар оролцож, иргэн Д.Ганбат 15,02 тэрбум төгрөг буюу 3,0 тэрбум төгрөгөөр үнийг өсгөж худалдаж авлаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар иргэн Д.Ганбаттай хийсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-нд компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх, мэргэшсэн мэргэжлийн ажиллагсдын ажлын байрыг хадгалах, үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг бууруулахгүй байх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, чанарыг сайжруулж ажиллах зэрэг нөхцлийг тодорхой тусгасан гэнэ.
Мөн “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийн нийт ажиллагсдын үр дүнгийн урамшуулалд 44 сая төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлтөд 8 сая төгрөг,  тэтгэвэрт гарахад олгох 42 сая төгрөг,  компанийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлын 109 сая төгрөг, харилцагч нартай хийх төлбөр тооцооны 45 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан