Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая гаруй ам.доллараа Монголд оруулж иржээ



Монгол Улсын Ерөнхийлөгч Оффшор бүсэд мөнгөө байршуулсан иргэдээ 49 хоногийн доторМонгол Улсдаа мөнгөө оруулж ирэхийг өнгөрсөн долдугаар сарын 24-нд уриалсан юм. Хэрвээ энэ хугацаанд оруулж ирээгүй тохиолдолд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ гэсэн билээ. 49 хоног бол өнгөрсөн. Уриалга гарснаас хойш бараг 70 хонож байхад өчигдөр оффшор бүсээс Монгол улсын иргэн мөнгөө татсан анхны мэдээ ирсэн байна.
"Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.
Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ." хэмээн АТГ-аас мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан