Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туулайнуудын “эцэг” 92 насандаа өөд болов




 “Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнер 92 насандаа өөд болсон тухай тус сэтгүүлийн албан ёсны Twitter хаяг мэдээлсэн байна.
Мөн тус сэтгүүлийн газраас “ Хью М.Хефнер бол Америкийн нэг том өнгө төрх. Тэрээр “Playboy” гэх  томоохон брэндийг буй болгож, дэлхийд таниулсан юм. Хорвоогийн жам ёсоор Хью өөрийнхөө эдлэнд ойр дотныхоо хүмүүсийн хүрээлэл дунд таалал төгслөө” хэмээн эмгэнэн бичжээ. Жилийн өмнө хэвлэлүүд Хефнерийн өвчний талаар янз бүрийн мэдээлэл гаргаж байсан боловч тэрээр өөрөө үүнийг үгүйсгэж байв.
 Хефнер “хэвлэлүүд намайг арай эрт үхлийн өвчтэй хэмээн бичиж байсан бол би ядаж амралтын өдөр ахиутай байхсан” хэмээн өөрийн Twitter-т жиргэсэн юм. Тэрээр насан өөд болтлоо өөрийн эдлэндээ туулай бүсгүйчүүдтэй үдэшлэг, цэнгээн зугаа цэнгэлээс татгалзаагүй нэгэн. Торгон халат өмсч, амандаа гаанс зуусан энэ эр үргэлж сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлж, дэлхийн олон эрчүүдийг атааг хөдөлгөсөөр хэдэн арван жилийг үдсэн юм.
 Хэвлэл мэдээллийн ертөнцөд эргэлт авчирсан гэгддэг Playboy сэтгүүлийн анхны дугаар нь 1953 онд 51 мянган хувиар хэвлэгдэн гарсан байдаг. Өнөөдөр энэ сэтгүүл дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн хэл дээр хэвлэгдэж буй. 




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан