ЮНЕСКО 2016 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд энэ жил дэлхий нийтээрээ хоёр дахь удаагаа тэмдэглэж байна.
Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах, хүний суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай.
Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээлэл хайх, мэдээлэл хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой юм. Манай улс энэ өдрийг тохиолдуулан “IPDCtalks” чуулганыг анх удаа зохион байгуулж байна. Чуулганаар 15 сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөн 15 хүн “Тогтвортой хөгжлийн зорилт” тус бүрийн биелэлтэд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор даван туулахад шаардлагатай шийдлүүдийн талаар илтгэл тавих аж.