НИТХ-ын дарга Ц.Сандуй наймдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаасаа огцрох өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан.
Энэ дагуу түүний орны хүнийг томилох Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан яг одоо НЗДТГ-т болж байна.
Үүнээс өмнө Нийслэлийн Иргэдин төлөөлөгчийн Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайханы нэрийг дэвшүүлэхээр болсон гэнэ.
Өмнө нь МАН-ын тэргүүлэгчдийн хорооны хурлаас Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарыг НИТХ-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргаад байсан юм.
Эх сурвалжийн мэдээлсэнээр Ц.Сандуй НИТХ-ын даргын суудлаа өөрийн хүндээ өгөхөөр улайрч, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нарыг “шахсан” бололтой.
Эндээс харахад төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцсан гэх асуудалд холбогдсон эрхэм дарга Ц.Сандуй зүгээр ч нэг яваад өгөхийг хүсэхгүй байгаа бололтой.
Өөрийн залгамж халаагаа үргэлжлүүлж, “халаасны хүн”-ээ НИТХ-ын дарга болгохоор чичирч байгаад олон хүн дургүйцэж, шүүмжилж байна.
Б.Орхон http://www.jirgee.mn/page/more/5250