Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирид АНУ 600 сая ам.долларын тусламж үзүүлнэ


АНУ-аас хүмүүнлэгийн тусламж болгон Сири рүү илгээх мөнгөний дүнг Төрийн департаментээс баталжээ. Сирийн иргэний дайнд нэрвэгдэж, дүрвэгсдэд АНУ-ын төрийн департаментаас 697 сая ам.доллар тусламж болгон олгохыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ мөнгөний 516 сая нь Сирийн дайнд нэрвэгдэгсдэд, 88 сая нь Иорданд, 35 сая нь Туркид, 29 сая нь Ливанд, 15 сая нь Иракт, 13 сая нь Егитетэд хувиарлагдаж байгаа гэнэ.
Сирийн Засгийн газрын мэдэгдэж буйгаар дайны хохирол 2016 оны тооцоогоор 200 тэрбум ам.долларт хүрээд буй аж. 2011 онд “Арабын хавар”-аар эхэлсэн Сирийн дайн өнөөдөр Арабын олон орныг хамраад буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан