Хойд Солонгост аяллаар буулт хийсэн онгоцыг АНУ зургаан сарын турш өөрийн хилээр нэвтрүүлэхгүй гэсэн хориг тавьжээ. Энэ талаар Цагаан ордон албан ёсоор мэдээлсэн бөгөөд БНАСАУ-ын эсрэг АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс тавих хориг арга хэмжээний хүрээнд ийм арга хэмжээ авч байгаа хэмээн мэдээлсэн байна.
Энэ хориг ачааны хөлөг онгоцонд ч үйлчилнэ хэмээн АНУ-аас мэдээлсэн байна. Цагаан ордны мэдээлснээр “БНАСАУ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт аюул занал учруулж болзошгүй гэж үзэж буй бөгөөд тус улсаас байнга өдөөн хатгалга, улстөрийн байдлаас үүдэж ийм арга хэмжээ авахад хүрсэн” гэнэ. Вашингтон цаашид Пьеняний цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх орлогын эх үүсвэрийг хөгжүүлэх боломжийг олгохгүй байхын төлөө бүхий л боломжит арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн байна.