Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ди Каприо байгаль хамгаалахад 20 сая доллар зарцуулна



Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн удирддаг сангаас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах хүрээлэн буй орчныг хамгаалахад зориулж, 20 сая ам.долларыг буцалтгүй тусламжийг байгаль хамгаалах 100 гаруй байгууллагад олгохоор болжээ. Жүжигчний хэлснээр “Энэхүү тусламжийг хүртэх байгууллагууд нь  ирээдүй хойч үедээ далай, ой мод, ховордсон амьтдыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч буй олон чухал асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай үйл ажиллагаа явуулдаг байх ёстой” аж.

Улстөрчид ч оройтохоос өмнө энэ асуудал дээр зоригтой амлалт авах хэрэгтэй гэжээ. Жүжигчин өөрөө зэрлэг байгалийг хамгаалахаар олон хөтөлбөрийг санхүүжүүлж байсан юм. Каприо устаж үгүй болохын ирмэг дээр ирсэн амьтдын тухай өгүүлсэн “Virunga” киног продюсерлосон юм. Түүний үүсгэн байгуулсан сан нь хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд өнгөрсөн 19 жилийн турш 60 сая ам.долларыг зарцуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан