Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикт хүчтэй газар хөдлөлтийн улмаас 220 гаруй хүн нас баржээ


 

Мексикийн цагаар энэ сарын 19-20-нд шилжих шөнөөс эхлэн өнөө өглөө хүртэл газар хөдөлж, хэдэн зуун хүний амь насыг аван оджээ. Сургуулийн барилга нурснаас болж, 20 хүүхэд нас барсан бол зарим Элчин сайдын яамныхан байргүй болж, гудамжинд гарчээ. Өнгөрсөн шөнө Мексикийн өмнө зүгт орших Пуэбла-де-Сарагос хотын орчимд 7,1 магнитуд баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Үүний араас 10 гаруй чичиргээ болжээ.

Газар доогуурх цахилгааны шугамууд гэмтсэнээс бараг 4 сая орчим хүн өнөөдөр цахилгаангүй болжээ. Одоогоор энэхүү газар хөдлөлтөөс үүдэн 220 гаруй хүн нас барсан мэдээ иржээ.  Мехико хотын дорно зүгт байх “Colegio Rebsamen” сургуулийн барилга нурж, 20 хүүхэд 2 том хүн дарагдаж нас барсан гэнэ.
 Сургуулийн барилгын нуранги дор амьд хүмүүс байгаа хэмээн таамаглаж, аврах албаныхан ажиллаж буй юм. Одоогоор 30 гаруй хүн ор сураггүй алга болсон. Аврах ажиллагаанд цэргийнхнийг дайчилжээ. Ослын газарт Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Нето өөрөө очиж ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан