Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пёнчан-2018 өвлийн олимпийн наадамын аваргыг 4 сая рублиар шагнана

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн XXIII олимпийн наадам, өвлийн XII параолимпийн наадамд медаль хүртсэн Оросын тамирчдад мөнгөн урамшуулал олгох тухай захирамжид гарын үсэг зуржээ. Энэ тухай баримт бичгийг Ерөнхий сайдын цахим хуудсанд нийтэлжээ.

“Гарын үсэг зурсан захирамжид Оросын тамирчдад олгох мөнгөн урамшууллын хэмжээг дараахь байдлаар тогтоосон болно: алтан медаль – 4 сая рубль, мөнгөн медаль – 2,5 сая рубль, хүрэл медаль -1,7 сая рубль”. 

Дээрх тогтоосон мөнгөн урамшууллын хэмжээ нь Лондон /2012/, Сочи /2014/, Рио-де-Жанейро /2016/-д болсон Олимп, Параолимпийн медальтан Оросын тамирчдад олгодог шагналтай дүйцэж байгаа ажээ.

Олимпийн наадамд Өмнөд Солонгосын Пёнхан хотод 2018 оны 2 дугаар сарын 9-25-нд, Параолимп 3 дугаар сарын 9-18-нд тус тус болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан