Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас багш нарт шаардлагынх нь хариуг өглөө


Цалингаа нэмүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлсэн багш нар энэ сарын 15-нд хариугаа авч чадаагүй учир энэ сарын 21-ний өдрийн пүрэв гариг, мөн энэ сарын 26-ны өдрийн мягмар гаригт цалингүй ажил хаялт зарлахаар болсноо өгчигдөр мэдэгдсэн. Шаардлагын хариуг өгтөл, цалин нэмтэл тэмцэнэ гэж байсан багш нарт өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн шаардлагын хариуг нь өнөөдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багшийн цалин нэмүүлэх түр хорооныхонд өгсөн байна.

Тус шаардлагын хариуд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн. Холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа болно” гэжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан