Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Израйлийн иргэдийг эсэн мэнд авчирчээ

Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлага өчигдөр өдрийн 10:17 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт иржээ.Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, Өлгий сумын Эхбулан багийн иргэн Х.Сүлеймений мэдээлснээр гадаадын иргэд цасанд боогдоогүй, нэг иргэний биеийн байдал муудаж, таталт өгсөн тул авиралтаа зогсоон буцаж иржээ. Тэднийг өнөөдөр нисдэг тэргээр Улаанбаатарт авчирсан бөгөөд эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан