Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Орхонд 1500 ам.доллар гардуулав



Францын Парис хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, “Аваргууд Академи, “Бат сол” компанийн бөх ОУХМ П.Орхон алтан медаль хүртсэн билээ. Энэ амжилт нь түүнд олон боломжийг авчирч буй.
Хэдхэн хоногийн өмнө гэхэд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн түүнд "Токио-2020" олимпын наадмын тэтгэлэг гардуулсан. Олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэг хөтөлбөрийг зарласан байдаг юм. Тэгвэл өнөөдөр түүнд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Армийн ДАШТ-д оролцох зардал болох 1500 ам.доллар гардуулж өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан