Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ирма” хар салхины улмаас Карибын орнуудад 55 хүн амь алджээ

АНУ, Карибын орнуудыг дайраад байгаа “Ирма” хар салхины улмаас энэ бүс нутагт амиа алдсан хүний тоо 55 хүрээд байна гэж Associated Press агентлаг дамжууллаа.

Америкийн өөрийн нь нутагт 18 хүн амь алдсаны 12 нь Флорида мужид, дөрөв нь Өмнөд Каролинад, хоёр нь Жоржии мужид амь хохирсон байна. Карибын сав газрын бусад орнуудад нийт 37 хүн хар салхины золиос болсон байна.

АНУ-ын зүүн өмнөд хэсэг, британийн Виржинийн арлууд, Антигуа ба Барбуда, Куба, Барбадос, Пуэрто-Рико, Сен-Мартен болон  Сен-Бартелеми арлуудыг дайрсан “Ирма” хар салхийг сүүлийн 10 жилд Атлантын далайд үүссэн хамгийн хүчтэй хар салхи гэж нэрлэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан