Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цөлжих явцтай дэлхий нийтээрээ тэмцэхийг Си Зиньпин уриаллаа

БНХАУ-ын удирдагч Си Зиньпин НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн орнуудын бага хурлын 13 дугаар чуулганд  оролцогсдод явуулсан илгээлтдээ ингэж онцолсон байна. Тэрээр цөлжилттэй тэмцэхэд дэлхий нийтээрээ хамтран ажиллах хэрэгтэй гээд энэ нь хүн төрөлхтний төлөөх бүх нийтийн үйл хэрэг гэжээ.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн орнуудын бага хурлын 13 дугаар чуулган БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Ордос хотод болж байгаа юм.

Өнөөдөр манай дэлхийн антрактидаас бусад нийт газар нутгийн 16,5 сая хавтгай дөрвөлжин км газрыг цөл эзлээд байгаа юм. Энэ нь нийт хуурай газрын 11 хувь гэсэн үг. Цөлжих явц нь байгаль цаг уурын янз бүрийн бүс нутагт болж байгаа ч ихэвчлэн халуун, хуурай газруудад эрчимтэй явж байна.

Өнгөрсөн ХХ зуунаас цөлжих явцын эсрэг мод зүлэг тарьж ногооруулах, барилга байгууламж барих, усан сан байгуулах, ус суваг татах зэрэг арга хэмжээнүүд авах болсон ч цөлжилт нь дэлхий дахинаа байгаль экологийн  хамгийн тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан