“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
babr24.com:Улстөрийн гомдол эдийн засагт нөлөөлж эхлэв үү
Сүүлийн үед бий болсон нөхцөл байдал нь Хятадууд Монголчуудыг уучлал гуйхыг хүлээж байгаа байдалтай байна. Хятадын удирдагчид монголчуудыг цэцэг, шоколад бариад гүйж ирэхийг харж байгаа ч биш харин ч эхний сануулгаа өгөөд харилцааны энэ сэвийг арилгуулахыг оролдож байна.
Хэргийн учир нь Хятадын эсрэг нууц эвсэл байгуулахаар Монголчууд АНУ-тай хэлэлцээр хийсэнд байгаа юм.
Наймдугаар сарын 30-нд АНУ, Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Улаанбаатарт ирж улс төр, нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах тухай ярилцсан. Мөн бүс нутгийн интеграцчилал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ч ярьжээ.
АНУ, Японы хамтын ажиллагаа, холбооны тухайд хэдийнээс ойлгомжтой. Энэ зунаас АНУ, Энэтхэгтэй нөхөрлөөд эхэлсэн. Тэгэхээр энэ орнууд Хятадын эсрэг нөхөрлөж байгаа нь ойлгомжтой байна. Энэ шинэ холбоо энэтхэг-хятадын зөрчилдөөний фон дээр бий болж байна.

Ийм л болохоор Хятад эхний анхааруулгаа Монголын нүүрсийг худалдан авах тухайд өгч эхэллээ. Энэ оны эхнээс бол Хятад улс монголын нүүрсийг маш идэвхтэй ихээр нь худалдан авч байсан. Хятадууд өмнө нь нүүрсээ Хойд Солонгосоос худалдан авч байсан ч умардын цөмийн хөтөлбөрөөс болоод энэ хамтын ажиллагаанаасаа татгалзаад байгаа болохоор тэр.
Гэтэл наймдугаар сард нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн юм. Монголын нүүрс ачсан машинууд хил дээр бөөгнөрч, асар урт цуваа түгжирч эхэллээ. Гашуун Сухайтын хилийн боомт орчим ийм машины 70 км урт цуваа саатаад байна. Үүнтэй зэрэгцээд Хятадуудын монголын нүүрсийг худалдан авдаг хэмжээгээ бүхэлд нь хумьж байна.
Тэр бүү хэл Монгол Улсад саяхан зохион байгуулсан “Coal Mongolia” /Монголын нүүрс” бага хуралд тус улсад суугаа БНХАУ-ын элчин сайд оролцсонгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хичээл зүтгэлээр болсон Монгол-АНУ-ын хэлэлцээр, Энэтхэгтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэсэн нь ийнхүү Хятадын Засгийн газарт таалагдсангүй. Баян, өгөөмөр америктай түншлэхээс татгалзаад баян, бас нөлөө бүхий хөрш Хятадтайгаа нөхөрлөж хамтран ажиллах уу....
Эх сурвалж http://babr24.com 12,09,2017
0 Сэтгэгдэл