Сан Францискогийн Бэй Аэриагийн “Номадик Хайкинг” клубын гурав дах жилдээ зохион байгуулж буй гүйлтийн тэмцээн энэ оны есдүгээр сарын 9-ны өдөр Волнат Крик хотноо амжилттай болж өндөрлөлөө.
АНУ-ын баруун эрэгт болж өнгөрсөн энэхүү тэмцээнд монгол болон гадаадын 100 гаруй иргэд оролцов. Тус клуб нь байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр гүйлтийн тэмцээнийг Ерөнхий Консулын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй ажээ.
Эрүүл амьдралын хэвшилд хамтран суралцах, найз нөхдийнхөө хүрээг тэлэх энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Номадик Хайкинг” клубын хамт олон, оролцсон хүмүүст Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал талархал илэрхийлж эрэгтэй түрүү байрыг эзэлсэн холимог тулааны тамирчин Н.Отгонбаатар, эмэгтэй түрүү байрыг эзэлсэн Nomadic аялагч Т.Саруулдарь нарт шагнал гардуулав.
Б.Баярмаа