Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Новосибирскээс үр тариа авах хэлэлцээр хийж байна

ОХУ-ын Новосибирск мужийн Үр тариа боловсруулах, хадгалан байгууллагуудын холбооны тэргүүн Александр Тепляков тэргүүтэй төлөөлөгчид монгол  улсад айлчилж байгаа талаар Новосибирск мужийн Хөдөө аж ахуйн сайд Василий Пронькин мэдээлсэн байна.
Тэд ган хуурайшилд ургацаа алдсан хөрш орондоо үр тариа, малын тэжээл нийлүүлэх боломжийн талаар судалж хэлэлцээр хийж байгаа юм. Тэдний томилолт энэ долоо хоногийн сүүлчээр дуусна.

Sibnovosti.ru хэвлэлийн мэдээлснээр бол Новосибирск мужийн засаг захиргаа үүний өмнө ч хөрш орондоо хөдөө аж ахуйн бүтээгдхүүн нийлүүлж туслахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм байна. Эхний ээлжинд энэ жил өөрийн хэрэгцээнээс даваад байгаа үр тариа, малын тэжээл нийлүүлэх юм байна.
Өнгөрсөн зун Монгол улсад сүүлийн хагас зуун жилд байгаагүй хамгийн хуурай, гантай байж ургацынхаа 30 хувийг алдаад байгаа юм хэмээн Sibnovosti.ru мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан