Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лондонгийн олимпод 36 гэзэгтэй боксчид анх удаа тулалдана

2012 оны зуны 30 дугаар олимпын боксын тулаанууд долдугаар сар 28-нд эхлэнэ. Лондонгийн олимпод эрэгтэй 250 боксчин 10 жинд аваргаа тодруулна. Энэ удаагийн олимпын хөтөлбөрт анх удаа багтсан 36 эмэгтэй боксчид гурван жинд тоглон медалийн эздээ тодруулна. 2008 оны Бээжингийн зуны 29 дэх удаагийн олимпод манай  дөрвөн боксчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртснээр багийн дүнгээр дөрөвдүгээрт эгнэжээ. Хоёр алтан медальтай БНХАУ, ОХУ, нэг алттай Итали улсын дараа орсон. Нэг алтан медальтай Тайланд, Казахстан, Украйн, Доминиканы өмнө жагссан удаатай. Үндсэндээ есөн орон алтан медаль хүртэхэд боксын голлох орон Куба шар өнгөөр гангарч чадаагүй билээ. Лондонгийн олимпын алтан медалиар аль улс гангарахыг харах л үлдлээ дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан