Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Олимпийн боловсрол олгох уралдаан болно
Дэлхийн бүхий л үндэстэн угсаатнууд эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, шударга өрсөлдөөнд уриалан дууддаг Олимпийн хөдөлгөөнд тэртээх 1892 оноос эвлэлдэн нэгдсэн түүхтэй. Чухам энэхүү хөдөлгөөний үрээр Олимпийн наадам сэргээн зохиогдох болсон нь хүн төрөлхтөний гол цэнгэл наадам болон өргөжсөн билээ. Харин Олимпийн хөдөлгөөнийг сурталчлан таниулах үүргийг улс улсын Үндэсний Олимпийн Хороод хүлээдэг юм байна.Монголын Үндэсний Олимпийн хороо Олимпийн хөдөлгөөнийг эх орондоо түгээн дэлгэрүүлж ирэхдээ Олимпийн зөвлөл болон танхимыг байгуулах хөтөлбөрийг 2001 оноос хэрэгжүүлсэнээр өдгөө Монгол улсын бүх аймаг, дүүрэг өөрсдийн зөвлөлтэй болсон аж. Сонирхолтой нь,эдгээр зөвлөлийн удирдан чиглүүлдэг Олимпийн танхимуудын нь тоо өдгөө улс даяар 700-г хол давжээ.
Тус зөвлөлүүд нь өөрсдийн үйл ажиллагаагаар болон танхимаараа дамжуулан олимпийн наадамд амжилт гаргасан Монголын тамирчдынхаа намтар түүх, ололт амжилтыг түгээн таниулдагаж. Энэ ажил нь чамлахааргүй сайн үр дүнг өгч байгаа юм байна. Тухайлбал, нутгаасаа төрөн гарсан С.Батцэцэг, Н.Төгсцогт, О.Гүндэгмаа зэрэг алдартнуудынадил тамирчин болох хүсэл тээн Архангай аймгийнхаа Спортын төрөлжсөн сургалттай дунд сургуульд сурах хүсэлтэй хүүхэд багачууд жилээс жилд нэмэгдсээр байгааг тус сургуулийн захирал Д.Мөнхжаргал уламжиллаа. Тэрбээр хэлэхдээ ”Өнөөдөр л гэхэд манай сургуульд 610 хүүхэд суралцаж байна. Сайн тамирчин больё гэсэн хүүхдүүд хөдөө орон нутгаас ч ирж байна. Тиймээс бидний зорьж байгаа зорилт бол сургуулиараа дамжуулан Архангайн гэсэн школыг бий болгох явдал” хэмээсэн нь Арын сайхан хангайчуудыг баярлуулав.
Харин Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөр нэгэн таатай мэдээллийг спортын салбарынхандаа өглөө. Тэрбээр хэлэхдээ “МҮОХ спортын сургалт, боловсрол олгох чиглэлд хэд хэдэн том зорилго тавин ажиллаж байна. Үүний нэг нь Архангай аймгийн энэхүү сайхан сургууль шиг спортын төрөлжсөн сургалттай сургуулийг аймаг бүрт байгуулах. Мөн БСШУСЯ-тай хамтраад ЕБС-иудад олимпийн чиглэлээр боловсрол олгох хичээл оруулдаг болгох тухай юм. Энэ чиглэлүүддээ бид тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Спортын салбарынхан бид хамтдаа спортоороо дамжуулж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ мэдэгдэхүйц оруулж чадна гэдэгт итгэлтэй байна”.
Харин Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөр нэгэн таатай мэдээллийг спортын салбарынхандаа өглөө. Тэрбээр хэлэхдээ “МҮОХ спортын сургалт, боловсрол олгох чиглэлд хэд хэдэн том зорилго тавин ажиллаж байна. Үүний нэг нь Архангай аймгийн энэхүү сайхан сургууль шиг спортын төрөлжсөн сургалттай сургуулийг аймаг бүрт байгуулах. Мөн БСШУСЯ-тай хамтраад ЕБС-иудад олимпийн чиглэлээр боловсрол олгох хичээл оруулдаг болгох тухай юм. Энэ чиглэлүүддээ бид тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Спортын салбарынхан бид хамтдаа спортоороо дамжуулж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ мэдэгдэхүйц оруулж чадна гэдэгт итгэлтэй байна”.
МҮОХ нь Олимпийн зөвлөлүүдийнхээ үйл ажиллагааг сурталчлах, зорилго чиглэлээ хэлэлцэн тодорхойлохзорилгоор “Олимп-Эв нэгдэл” чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэний 2017 оных нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохиогдож байгаа нь энэ юм. Сонирхолтой нь, Олимпийн зөвлөлүүд нь олимпийг зохиосон хотоор нэрлэгдсэн байх бөгөөд Ц.Нэргүйбаатар даргатай Архангай аймгийн зөвлөлийг гэхэд “Мехико” хэмээх ажээ.
Тус чуулга уулзалтад бүх аймаг, дүүргийн зөвлөлийнхөнөөс гадна МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд тэргүүн Ц.Дамдин, Монголын Үндэсний Олимпийн Академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар болон Ц.Нэргүйбаатар нар оролцож сонирхолтой саналуудыг дэвшүүлсэн. Тухайлбал, Ч.Зоригтбаатар Монголын спортын тулгамдсан асуудлыг давах арга замын талаар, Ц.Нэргүйбаатар аймгийнхаа спортын амжилтын онцлогийн тухай илтгэлээ. Харин Д.Загдсүрэн олимпийн боловсролын талаар илтгэл тавьсаны зэрэгцээ бүх ЕБС-иудын дунд олимпийн боловсрол олгох уралдааныг тогтмол зохион байгуулж байх саналыг дэвшүүлсэн нь шинэлэг санаа байлаа. Чуулга уулзалтад оролцогчид дээрх уралдааны талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлсэнээр тэмцээнээ хэрхэн, яаж зохион байгуулах удирдамжаа боловсруулж батлав. Хэвлэл мэдээллийг хамруулах, чанар чансааг эрхэмлэх, сонин содонг харгалзах, үзүүштэй байдлыг бодолцох гээд тэд бүх талаас нь хэлэлцэж байгаагаас харахад МҮОХ, Олимпийн зөвлөл нь сурагчдад зориулсан тун чиг сонирхолтой тэмцээнийг ирэх 10-р сараас эхлүүлэх нь ээ.
0 Сэтгэгдэл