АНУ-ын Колорадод өөрийгөө Бэтмэн киноны Жокер гэж бодсон этгээд иргэдрүү буудаж 12 хүний аминд хүрч 60 гаруй хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарсан. Аймшигт үйл явдлыг ерөнхийлөгч Барак Обама үндэсний эмгэнэл гэж үзэн төрийн далбааг бөхийлгөх тушаал гарган гашуудал зарласан билээ. Тэгвэл өчигдөр гэмт этгээдийг шүүх анхны оролдлого болжээ. Энэ шүүх хуралаар түүний дүрийг анх удаагаа нийтэд харуулсан байна. Тэрээр улбар олон төрлийн улбар шар өнгөөр үсээ будсан байсан ба шүүх хурлын үед огт нүд нь цавчихгүй гөлөрсөн байдалтай байжээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд гэнэт нүд нь сандарсан байдалтай болж хүчтэй найтаснаа эргээд гөлөрч эхэлсэн байна. Нэгэн сонирхолтой баримт дурдахад 24 настай Жэмс Холмс нь докторын зэрэгтэй гэнэ. Шүүх түүнийг гавгүйгээр үргэлжлүүлэн хорьж болно гэсэн шийдвэр гаргажээ.