Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Өлзийхүүгийн охин “Дэлхийн мисс”-ийн дараагийн шатанд шалгарлаа


Өвөр Монголын Ордос хотод эхэлсэн “Дэлхийн мисс 2012” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж  Х.Баярмаа оролцож байгаа билээ. Тэрбээр “Шинэ өнгө” продакшнийн захирал Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин юм. Х.Баярмаа “Дэлхийн мисс 2012”-ын эхний шалгуур болох тайзны алхааны тэмцээний эхний шатанд тэнцжээ. Эхний шалгаруулалтаар 120 оролцогчоос 47 нь ийнхүү дараагийн шатанд үлджээ. Наймдугаар сарын 12-нд болох тайзны алхааны шигшээ /quarter-final/-д оролцохоор болсон байна. “Дэлхийн мисс-2012” тэмцээний албан ёсны сайт болох www.missworld.com-д Монголын миссийн талаар “Баярмаа нь жүжигчин мэргэжилтэй төдийгүй  Холливудад хүч сорихыг хүсдэг. Чөлөөт цагаараа усанд сэлэх, хөгжим сонсох, бүжиглэх дуртай, шаргуу дайчин хэмээн өөрийгөө тодорхойлсон” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл
mongoliin misuud tgeed buynii ajil hiihgu bol hezeech hol yawku gedgee mededgum bhdaa... hollywood yahaw dee gol n buynii ajil shuu dee
Хамгийн их уншсан