Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос Монгол улсууд нүүрс дамжин өнгөрүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурна

Монголын нүүрсийг оросын нутгаар дамжуулан далайд гаргах хэлэлцээрт Орос-Монгол улсууд гарын үсэг зурна гэж ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжууллаа.

“Дорнын эдийн засгийн форумын үеээр энэ дамжин өнгөрүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болгоно. Хэлэлцээр энэ онд багтаж хүчин төгөлдөр болно” гэж Соколовын хэлснийг ТАСС агентлаг иш татжээ.

Монгол улс өөрийн нүүрсээ манайхаар тодорхой хэлбэл оросын нүүрсний экспортын тавны нэгийг гаргадаг Приморийн хязгаарын Дорнод боомтоор гаргах болно гэж тэр онцолсон байна.
Орос энэ 2017 онд нүүрсний экспортоо найман хувиар өсгөж 185 сая тоннд хүргэхээр зорьж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан