Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ирма” хар салхины хурд 60 мсек хүрч байна

Атлантын далайд үүсээд байгаа “Ирма” хар салхины хурд 220 км цаг буюу 60 м/сек хүрч байна гэж америкийн Хар салхинаас урьдчилан сэргийлэх үндэсний төвөөс мэдээлжээ.
Хоёр цагийн өмнө салхины хурд 59 м/сек байсан бол хурд нь ингэж өссөөр байна гэсэн байна.
Карибын тэнгисийн сав газрыг чиглэж байгаа энэ хар салхи Саффир-Симпсоны  шатлалаар  дөрөвдүгээр зэрэглэлд орж байгаа нь хамгийн аюултайд тооцогдож байна.  Пуэрто-Рико улс энэ хар салхи ойртож байгаагаас онцгой байдал зарлажээ.
Америкийн Флорида муж ч Карибын арлуудад хамгийн ойр байдаг болохоор бас онцгой байдал зарлаад байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан