Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 50 оюутанд олгоно

ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг  жил бүр 50 оюутанд олгохоор болов.Тодруулбал энэ жилээс эхлэн 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтыг төлбөрөөс чөлөөлөх аж.

"Манай орны эдийн засгийн суурь,тулгуур салбар бол хөдөө аж ахуй. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон. Тэргүүлэх чиглэлээ болгохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг  сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлыг хийгдэж байгаа" хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн онцолсон юм.

Дашрамд дуулгахад энэ жил ХААИС-д 2100 орчим оюутан шинээр элсэн орж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан