Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хрущев Крымыг Украинд өгсөн нь улс төрийн бодлого байгаагүйг хүү нь ярив

ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев тухайн үед Крымыг яагаад Украинд шилжүүлж өгсөн тухай есдүгээр сарын 4-нд телевизийн “112 Украин” сувгаар тодорхой ярьсан байна.
Түүнийхээр бол Крымыг зөвлөлт Украинд шилжүүлэн өгсөн нь цэвэр эдийн засгийн, гэхдээ юун түрүү Умард-Крымын сувгийн баригатай холбоотой байсан гэнэ.
“Та нар газрын зураг хар л даа, Крым чинь Украины нэг хэсэг, тэр үед эдийн засгийн эрчимтэй хаөгжлийн үе, хамгийн гол нь тэр сувгийг барих гэж байсан. Харамсалтай нь өнөөдөр үгүй болсон л доо. Ингээд л Крымыг бас өөр бүс нутгуудыг Украинд шилжүүлж өгсөн юм” гэж Сергей Хрущев ярьсан байна.
Тэр бас энэ шийдвэр ямар ч улс төрийн бодлоготой холбоогүй гээд “Өнөөдөр оросуудын яриад байга ашиг украины хүнд суртлыг бууруулах, эсвэл баруун украинд төрснө миний ээжид бэлэг болгож өгсөн юм биш. Ийм зүйл байгаагүй. Цэвэр бүтээн байгуулалтын, мамш зөв шийдвэр байсан. Ингэснээр Крым сэргэн мандаж, усан үзмийн тариалан болсон шүү дээ” гэжээ.
Крым нь 1954 онд Украины бүрэлдхүүндп орсныг тухайн үеийн Зөвлөлтийн хуулийг зөрчсөн гэж үздэг юм.
Умард-Крымын сувгийн ажил 1961 онд эхэлж, энэ сувгийн ачаар днеприйн тунгалаг ус Крымын Херсон мужийн хуурай бүс нутгийг усаар хангаж эхэлсэн юм.
2014 онд Крымыг ОХУ эзэмшилдээ авсны дараа Украины эрх баригчид энэ сувгийг хаасан юм.

0 Сэтгэгдэл
Zss
Хрушев ч буруу л юм хийхдээ гарамгай. Сталинч боловч түүнээсээ долоон дор амьтан байсан шүүдээ. Одоо ч түүний тухай мэдэх хүн алга болсон байлгүйдээ.
ХУЛГАЙЧ ОРОСУУД КРЫМД МӨНГӨӨ ҮРЖ Л БАЙГ ДЭЭ
Zss
ЭЦГИЙНХЭЭ БУРУУГ ЮУ ГЭЖ ЗАРЛАХАВ ДЭЭ.
Хамгийн их уншсан