Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос тэнгисийн хээрийн сургууль хийж байна

Умард Солонгос хоёр хоногийн өмнө устөрөгчийн бөмбөг туршсаны дараагаар Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин Япон тэнгист “БНАСАУ-ын өдөөн хатгалгад хариу өгөх” зорилготой хээрийн сургууль хийж эхэллээ.
Энэ сургуулилтад эргүүлийн хөлөг, пуужин тээвэрлэгч хэд хэдэн хөлөг, өндөр хурдтай хөолгүүдээс гадна байлдааны Gangwon хөлөг оролцож байлдааны сум хэрэглэж байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний ахмад Чой Юн Чан “Энэ сургуулилт бол өдөөн хатгалгад хариу өгөх чадварыг  сайжруух зорилготой сургууль. БНАСАУ-ын зүгээс усан дээгүүр ч, усан доогуур  ч довтлоход Өмнөд Солонгос яаралтай хариу барьж “тэднийг тэнгист оршуулдах болно” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан