Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос-Монгол-Хятадыг холбосон авто замыг 2018 онд нээнэ

Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн хонгилыг 2018 онд нээнэ гэж ОХУ-ын Зам тээврийн сайд Максим Соколов олон улсын  авто энэ замыг Азийн авто замтай холбох тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт бэлтгэх тухай семинар дээр мэдэгдлээ.
“Энэ гурван улсад энэ хэлэлцээр бодит зүйл болж энэ замын хөдөлгөөн тун удахгүй ирэх 2018 онд эхэлнэ” гэж тэр хэлсэн байна.

Мягмар гарагт гурван орны Эдийн засгийн хөгжлийн яамны албаны хүмүс уулзаж Орос-Монгол-Хятадын эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөрийг болдит зүйл болгох асуудлаар ярихдаа Тээврийн яамны төлөөлөгчдийг байлцуулан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ялангуяа авто тээврийн хүрээнд хамааралтай асуудлуудыг хэлэлцсэн гэлээ.
“Энэ бол төвийн төмөр замын хөгжил, Тяньжин-Улаанбаатар-Улан-Үдэ гэсэн маршрут нээх, энэ чиглэлийн авто замыг хөгжүүлэх асуудал” гэж тэр тэмдэглэсэн байна.

Сайд автозамаар анхны тээврийн 2018 он гэхэд нээнэ гэжээ. Одоо гурван орны хоронд хоёр чиглэлийн болон олон талт тээвэр явуулах зөвшөөрлийн тухай ярьж байна. Мөн нефтийн, чингэлгийн тээврийн ачаа шилжүүлэх бааз байгуулах асуудал байгаа.
Орос-Монгол-Хятадын гурван талт хамтын ажилагааны хүрээнд тээврийн бодлого тодорхой байгаа гэж М.Соколов  тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын Тээврийн яам Орос-Монгол-Хятадын хооронд авто замын дамжин өнгөрүүлэх тээвэр эхлүүлэхэд бэлэн байгааг хэлсэн байна.

 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Орос-Монгол-Хятадын эдийн засгийн хонгил байгуулах ажлыг түргэтгэх сонирхолтой байгагаа энэ оны хоёрдугаар сарын эхээр илэрхийлж байсан юм. Түүнийхээр гурван орныг холбосон тээврийн ийм хонгил байгуулахад Монгол Улсын эдийн засгийн хөгжил, олон улс дахь оролцоо чухал гэнэ.

Орос-Монгол-Хятадын эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөрт 2016 оны зургадугаар сард Ташкентад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр гурван улсын төрийй тэргүүн гарын үсэг зурсан юм хэмээн rzd-partner.ru хэвлэл мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан