Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
9000 гаруй сурагч 3 дугаар ээлжинд хичээллэх нь
2017-2018 оны хичээлийн жилд 27 сургуулийн 227 бүлгийн 9,139 сурагч 3 дугаар ээлжинд хичээллэх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс 3 дугаар ээлжинд хичээллэх сургуулийн тоо 9-өөр буурч байгаа хэдий ч бүлгийн тоо 5-аар, сурагчдын тоо 433-аар нэмэгдэж буй юм байна.
Улаанбаатар хот руу чиглэсэн нүүдэл, шинээр бий болж буй суурьшилтай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор, Сонгинорхайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургууль 3 ээлжтэй сургуулиар нэмэгдэх төлөв ажиглагджээ.
Улсын хэмээнд 3 ээлжтэй сургууль 2013-2014 онд 23, 2014-2015 онд 22, 2015-2016 онд 24 сургууль, 2016-2017 онд 32 байжээ. Дашрамд сонирхуулахад, ирэх сард багтаж Баянзүрх дүүргийн 14, 84, Шавь цогцолбор, Хан-Уул дүүргийн 15, 32, 115 гэсэн 6 сургууль 2 ээлжинд шилжих юм байна.

0 Сэтгэгдэл